Шууд Chart

Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар төрийн наадмын түрүү булаалдана

2025-07-12 21:27:42

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104, ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны наймын даваанд хүч үзсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Дархан аварга Н.Батсууриар найм давж, Улсын гарьд цолын болзол хангалаа.

Аймгийн арслан Н.Өсөхбаяр ийнхүү Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнайтай энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар боллоо.


Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нар төрийн наадмын түрүү булаалдана  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй