Шууд Chart

Н.Батсуурь: Аавтайгаа хамт наадамд мөн ч олон жил цугтаа наадлаа

2025-07-13 10:18:43

Дархан аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрч, наймын даваанд аймгийн арслан цолтой барилдсан Н.Өсөхбаярт өвдөг шороодсон. Тэрбээр баяр наадмын сэтгэгдлээ хуваалцаж, цахим хуудаснаа "Аавтайгаа хамт наадамд мөн ч олон жил цугтаа наадлаа.

Хар нялхааас минь дагуулж “Монгол бөхийг шударга үнэнээр барилд. Дараа нь харамсахгүйгээр…” гэж үргэлж захидаг. “Хүнд бууж өгч болохгүй, аз чинь харина” гэж үргэлж хэлдэг. Шударга зантай Аавтай хүү нь Аавынхаа захиасыг биелүүүлж л явна даа. Намайг дэмжсэн хүн бүхэнд Баярлалаа. Монгол түмэн минь сайхан наадаарай" гэжээ.


Н.Батсуурь: Аавтайгаа хамт наадамд мөн ч олон жил цугтаа наадлаа  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй