Шууд Chart

УЯАЧДЫН НААДАМ: Манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ

2025-07-13 12:17:40

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Уяачдын баяраар Хүй Долоон худагт үргэлжилж байна.

Төрийн их баяр наадмын хурдан сонгомол дээд насны уралдаанд нийт 80 морь бүртгүүлснээс 66 нь гарааны зурхай руу хөдөлсөн.

Тэгвэл тус уралдаанд:

- Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүлж,

- Төв аймгийн Алтан булаг сумын харьяат, Аймгийн алдарт уяач Г.Пүрэвцэндийн хүрэн халзан аман хүзүүдэж,

- Айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Т.Бямбажаргалын халтар,

- Айргийн дөрөвт, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, Монгол Улс тод манлай уяач М.Алтан-Очирын бор,

- Айргийн тавд, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач М.Алтан-Очирын бор тус тус хурдаллаа.


УЯАЧДЫН НААДАМ: Манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй