Шууд Chart

Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав

2025-07-14 10:03:34

"Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав.

Долоо даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Хууринан шуугигч”,

Долоо даван шөвгөрсөн Улсын аварга П.Бүрэнтөгсөд “Өлзий бадрах”,

Зургаа даван шөвгөрсөн Улсын заан Б.Пүрэвсайханд “Цогт гарамгай”,

Зургаа даван шөвгөрсөн Улсын заан Б.Бат-Өлзийд “Үнэн зоригт”,

Тав даван шөвгөрсөн Улсын арслан Б.Орхонбаярт “Улам нэмэх”,

Улсын заан М.Лхагвагэрэлд “Хурц шаламгай”,

Улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Л.Энхсаруул нарт “Өсөх идэр” чимэг олголоо гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 


Шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав   
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй