Шууд Chart

Хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 82 хүүхдэд хохирол учирчээ

2025-07-15 12:33:50

Тээврийн прокурорын газраас 2025 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 19 хэрэгт төр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд нийт 39.9 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 82 хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсноос 13 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн, 53 хүүхдэд хүндэвтэр, 9 хүүхдэд хүнд хохирол учирч, 7 хүүхдийн амь нас хохирсон байна. Хохирсон хүүхдийн 41.5 хувь нь 13-аас доош буюу бага насны хүүхэд, 36.5 хувь нь 14-16 насны хүүхэд, 22 хувь нь 17-18 насныхан байна.    

Аялал зугаалгын цаг эхэлж хөдөө орон нутаг руу чиглэх замын хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.          


Хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 82 хүүхдэд хохирол учирчээ   
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй