Шууд Chart

ГССҮТ яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын Yuhan их сургуультай хамтарч ажиллана

2025-07-19 12:31:15

БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang тэргүүтэй удирдлагын баг энэ сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, яаралтай тусламжийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Хамтарч ажиллах санамж бичигт ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг болон БНСУ-ын улсын Yuhan их сургуулийн захирал Eunyoung Chang нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр талын үйл ажиллагааны талаар санал солилцож, авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөсөн байна.

Тухайлбал, ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын улсын Yuhan их сургуульд сургаж чадавхижуулах, харилцан туршлага солилцох, тус сургуулийн эмч, оюутнуудаас бүрдсэн баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ирж сургалт хийх, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр олон улсын дэвшилтэт арга технологиос хуваалцаж, мэдлэг дадлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  


ГССҮТ яаралтай тусламжийн чиглэлээр БНСУ-ын Yuhan их сургуультай хамтарч ажиллана  
Үзсэн: 187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй