
Монгол Улсын баг Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцохоор Филиппин улсын нийслэл Манила хотыг зорихоор Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө.
Монгол улсыг төлөөлж Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги), Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги), Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги), Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги) нар оролцоно.
Дасгалжуулагчдын багт Л.Ариунцэцэг (МУИС), Б.Болдгив (МУИС), Б.Мижиддорж (МУИС), Г.Оюундэлгэр (МУИС), Ц.Мөнхзул (Монгол тэмүүлэл сургууль) нар оролцож байна.
Олон улсын биологийн 36 дугаар олимпиад 2025 оны долоодугаар сарын 20-27-ны өдрүүдэд Филиппин улсад зохион байгуулагдах ба 75 гаруй улсын 300 гаруй оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин улсыг зорилоо | ||
Үзсэн: 238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.