Шууд Chart

Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгааллаа

2025-07-21 09:03:31

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 41 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 188 иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 аянга, 2 хүчтэй салхи шуурга, 3 нь үер, 32 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгааллаа  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй