Шууд Chart

Б.Хандмаа: Хүүхдүүд хоолны хордлогоос гадна эм, бодисын хордлогод орох тохиолдол нэлээд гардаг

2025-07-21 10:28:12

Аялал, зугаалга эхэлж байгаа учраас хүүхдүүд хоолны хордлого болон бөөлжиж суулгаж, ходоод гэдэсний хямрал нэмэгдэх хандлагатай байдаг. Хүүхдийн хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн ХБЭЭСТ-ийн эрхлэгч Б.Хандмаа зөвлөмж мэдээлэл өглөө. Бага насны хүүхдүүд хоол боловсруулах эрхтэн систем бүрэн гүйцэтгэж хөгжиж амжаагүй байдаг учраас илүү мэдрэг байдаг. Үүнээс сэргийлэх тулд эцэг эхчүүд дараах хэдэн зөвлөмжийг анхаарах шаардлагатай.

  • Нэгдүгээрт: Гарын ариун цэвэр сайн сахих хэрэгтэй.  Ихэнх нян вирус бохир гар болон бохир сав суулга зэрэг хэрэглэгдэхүүнээр дамждаг. Иймээс эдгээр зүйл сайн анхаарах хэрэгтэй.
  • Хоёрдугаарт:Хоол хүнсний зүйлийг зохих журмын дагуу зөөвөрлөж тээвэрлэж, хадгалах шаардлагатай. Мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу хадгалах шаардлагатай. Тодруулбал, жимс жимсгэнэ, өндөг хиам, ил задгай газраас хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Гуравдугаарт: Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж ариутгаж хэрэглэх хэрэгтэй.

Хүүхдүүд хоолны хордлогоос гадна эм, бодисын хордлогод орох тохиолдол нэлээд гардаг. Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнд 0-5 насны хүүхдүүд илүү их өртдөг. Эцэг эхийн хараа хяналт сул байдалтай холбоотой. Эм, бодисын хордолтоос сэргийлэх тулд эмийг хүүхдийн гар хүрэхгүй газарт болон тагтай саванд хадгалах хэрэгтэй гэдийг анхаарууллаа.

 

Эх сурвалж: ЭХЭМҮТ


Б.Хандмаа: Хүүхдүүд хоолны хордлогоос гадна эм, бодисын хордлогод орох тохиолдол нэлээд гардаг  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй