Шууд Chart

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалж байна

2025-07-21 11:11:22

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны хордлогоор нас барах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа баяр ёслолын үеэр энэ тоо эрс өсдөг.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь дотор эрхтэн болон зүрх судасны тогтолцоо, мэдрэлийн системд нөлөөлж, амь насанд аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийгөө болон бусдын амь насанд аюул учруулдаг ноцтой зөрчил тул онцгой анхаарах хэрэгтэй.

Найз нөхөд, гэр бүлийнхэн болон бусад хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг уриалах нь осол гэмтэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул зуныг архигүйгээр өнгөрүүлэхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалж байна. 


Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалж байна  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй