Шууд Chart

Сяньбийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажил хийж гүйцэтгэлээ

2025-07-21 12:50:38

Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга, ерөнхий технологич Д.Аззаяа, сэргээн засварлагч судлаач Ч.Жавхлан нар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс явуулж буй Дэд профессор Т.Идэрхангай ахлагчтай судалгааны багтай хамтран 2025 оны долоодугаар сарын 18-21-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Сяньбийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны археологийн малтлагаас илэрсэн олдворуудын анхан шатны цэвэрлэгээ, сэргээн засварлалт, сав баглаа боодол хийх ажлыг ахлан ажиллав.
 
Олдворуудыг зөөж тээвэрлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, судалгааны ажилд МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн баг хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид олдворуудыг хадгалж хамгаалж, сэргээн засварлах ажилд шаардлагатай төсвийг тооцоолж, сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна гэж Соёлын Өвийн Үндэсний Төвөөс мэдээллээ.  
 
 

Сяньбийн үеийн бунхант булшны авран хамгаалах судалгааны ажил хийж гүйцэтгэлээ  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй