Шууд Chart

Бүсийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо

2025-07-21 13:57:43

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ой, хээрийн түймэр, гол, усны нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ.

Хурлаар ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, аялал, амралтын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Тухайлбал, бүсийн хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг бүсийн төвийн захирагч нар шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж, штабын зохион байгуулалтад шилжих, ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах, шаардлагатай хүч хэрэгслийг оновчтой зохион байгуулах, ой, хээрийн гал түймэр, үер, усны эргүүлээр ажиллах хүн хүч, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, аймаг, сумдын Онцгой комисстой хамтран шуурхай ажиллахыг онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Бүсийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй