
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Агуйт", Булган аймгийн Сэлэнгэ сумын "Наран" гэдэг газар гарсан 2 ойн гал түймрийг цурамд оруулсан. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-6, Ерөө суманд-6, Мандал суманд-3, Хэнтий аймагт-1 буюу нийт 16 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 209 хүн, 17 автомашин буюу нийт 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байгаа юм. Мөн түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн, хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна | ||
Үзсэн: 191 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.