Шууд Chart

Монголд Киргизийн хөрөнгө оруулалтаар хамтарсан ерөнхий боловсролын сургууль барина

2025-07-22 11:26:37

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийх үеэр Монголд Киргизийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийн барилга барьж, хүлээлгэн өгөх талаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров мэдэгдлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр 2024 оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбайтай хийсэн уулзалтын үеэр хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах хүсэлтийг Киргизийн талаас илэрхийлсний дагуу “Бүгд Найрамдах Киргиз Улсын хөрөнгөөр Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулийн барилга барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг өгч байсан юм.

Ташрамд мэдээлэхэд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын бүртгэл 2025 оны наймдугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилж байна.


Монголд Киргизийн хөрөнгө оруулалтаар хамтарсан ерөнхий боловсролын сургууль барина  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй