
Долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Өлзийт, Орхонтуул сумдын орчимд, Онги гол Сайхан-Овоо орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см тус тус нэмэгдсэн байна.
Мөн Орхон гол Өлзийт /Архангай/, Хархорин /Өвөрхангай/ сум, Байдраг гол Баянбүрд /Баянхонгор/ орчимд үерийн түвшинг 5-30 см-ээр даван үерлэж байна. Хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ | ||
Үзсэн: 205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.