
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 23-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12765 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 175 хүн
- Хөнгөн – 25
- Дунд – 139
- Хүнд – 10
- Нэн хүнд-1 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12459, гэрээр эмчлүүлж буй 175, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4908-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2778, 5-9 насны 1627 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
ХӨСҮТ:Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12765 болжээ | ||
Үзсэн: 222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.