Шууд Chart

"Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна

2025-07-23 11:17:04

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй "Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Энэхүү орон сууцны төсөл нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд орон сууцны төсөл ашиглалтад ороогүй байхад иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тус орон сууцны төсөлд иргэдийг хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч, түрээсийн гэрээ хийнэ ...” зэрэг ор үндэслэлгүй худал, ташаа мэдээллүүдийг цахим орчинд нэлээдгүй түгээж байна.

Иймд энэ худал, ташаа мэдээлэлд итгэж, ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд анхааруулж байна.

Орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг нь ихэвчлэн иргэдийн итгэл дээр тулгуурлан санхүүгийн хохирол учруулдаг тул анхаарна уу.

 


"Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй