Шууд Chart

Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна

2025-07-23 11:27:29

Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар 24 түймэртэй байгаагаас 5 түймрийг цурамд оруулж, 19 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 280 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 311 хүн, 24 автомашин нийт 591 хүн, 36 автомашинтайгаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн 5 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-8, Мандал суманд-5, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 19 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэх ажлын зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Түймрийн голомтод алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй