Шууд Chart

Хүлээн авсан гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв

2025-07-23 11:32:17

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны долоодугаар сарын 7-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч  үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 95 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хөгжлийн санаачилга” болон “Модун хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг олгох судалгаа”, “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”-ны хүрээнд нийт 6 аймаг, 46 байгууллагаас мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэв гэж АТГ-аас мэдээллээ. 


Хүлээн авсан гомдол, мэдээллийн 55.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй