Шууд Chart

"Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2025-07-23 12:20:50

Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, хотын дэд төвүүдийг холбох “Шинэ тойрог зам” төсөл нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан томоохон бүтээн байгуулалт юм. Уг төсөл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  ач холбогдолтой бөгөөд “Нэгдүгээр тойрог зам”, “Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр чиглэлд хэрэгжих юм. 

“Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дууссан бол “Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийн ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

ТЭЗҮ-ийн хүрээнд инженерийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, түүх, угсаатны зүй, археологи болон палеонтологийн судалгаа, зорчилт болон тээврийн хэрэгслийн хурдны судалгаа, инженер-геологийн дүгнэлт, мөн трассын дагууд 1:500 масштабтай байр зүйн зураглал зэрэг нийт 10 төрлийн судалгаа, үнэлгээ, зураг төслийн ажил хийгдэж байна гэж  Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.


"Хоёрдугаар тойрог зам" төслийн ТЭЗҮ 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй