Шууд Chart

Цэргийн төв эмнэлэг ГССҮТ-тэй хамтарч гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр болжээ

2025-07-23 12:25:56

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Цэргийн төв эмнэлэг хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

Санамж бичигт ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Цэргийн төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх нар гарын үсэг зурсан бөгөөд холбогдох төлөөллүүд уулзалт хийж, хамтын үйл ажиллагааны талаар ярилцсан юм.

Энэ хүрээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр болон танхимаар сургаж чадавхижуулах, ГССҮТ-өөс эмч, сувилагч нарыг тодорхой хуваарийн дагуу тус эмнэлэгт ажиллуулах, хүний нөөцийн хангамжийг сайжруулах, тэр дундаа нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ачаалал төвлөрлийг сааруулах, эмнэлэг хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаар болсон байна.

Түүнчлэн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологиос хуваалцах сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил зохион байгуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах юм.


Цэргийн төв эмнэлэг ГССҮТ-тэй хамтарч гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр болжээ  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй