
Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй гол, нуурын усанд орох, сэлж шумбах нь олон бий.
Гэвч гол, нуурын ус руу үсэрч шумбах үедээ хүзүү, нурууны гэмтэл авч, амь нас болон эрүүл мэндээ хохироох асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Хөдөө орон нутгаар амарч, аялж явахдаа энд тэндхийн гол, нууранд үсэрч шумбах нь энэ гэмтлийн гол шалтгаан бөгөөд тухайн усны гүний хэмжээ болон усан доорх газрын тогтоцыг шалгахгүйгээр үсрэх, мөн үсрэхдээ буруу техникээр үсэрснээс үүдэн хүзүү, нурууны хүнд гэмтэл авахад хүргэж байгаа юм.
Энэ төрлийн бэртэл нь цаашлаад нурууны үе, нугас бүрэн гэмтэж, улмаар саажилт үүсгэх, насан турш хөгжлийн бэрхшээлтэй болох аюул эрсдэлд хүргэх тул усны түвшин, гүний хэмжээ, газрын тогтоц зэргийг сайн мэдэхгүй гол, нуурын ус руу шумбахдаа болгоомжлох хэрэгтэй гэдгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна.

Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтэл үүсгэх эрсдэлтэй | ||
Үзсэн: 207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.