Шууд Chart

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгууллаа

2025-07-23 12:58:08

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчлийг үе шаттай арилгаж байна. 

Энэ хүрээнд долоодугаар сарын 18-нд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд ажиллаж, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах "Segafredo Zanetti Espresso"-ийн нийтийн эдэлбэр газарт дур мэдэн терраса барьсан зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн.

Тэгвэл зөвшөөрөлгүй барьсан террасыг буулгаж, зөрчлийг арилгууллаа. 

Тодруулбал, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд 4-7 метр урт терраса барьсан.

Зөрчлийг арилгуулахаар НХШГ-аас долоодугаар сарын 8-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөөд байсан юм. 


Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгууллаа  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй