Шууд Chart

"Богд уул" сувиллын засварын ажлыг эхлүүлэхээр холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа

2025-07-24 09:46:39

"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг зогсоож, дөрөвдүгээр сард менежментийн гэрээг дуусган нийслэлийн өмчид буцаан авсан. Тодруулбал, сувиллын үйл ажиллагаа явуулах стандарт зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас тус сувиллын үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байсан юм.

Тэгвэл "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" болон түүний харьяа сувилал, бусад объектыг засварлах ажлыг эхлүүлэхээр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг тухайн байршилд ажиллалаа.


ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгох юм. Улаанбаатар хотын хэмжээнд төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас шалтгаалж эмэгтэйчүүд төрсний дараах асаргаа, сувилгааг хангалттай авч чаддаггүй. Түүнчлэн хотын хэмжээнд нийслэлийн харьяаны эх, нярайн сэргээн засах төв байдаггүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан билээ.

 

 


"Богд уул" сувиллын засварын ажлыг эхлүүлэхээр холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй