Шууд Chart

Олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа

2025-07-25 11:09:47

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.

Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийнэ.

Хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлээр тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авсан бол өнөөдөр хог цэвэрлэгээний олон үйлдэлтэй 10 ширхэг бага оврын ачигч машиныг хүлээн авлаа.

Энэхүү CAT олон үйлдэлтэй бага оврын ачигч машинуудыг 2025 онд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, нийслэлийн төсвийн хөрөнгөөр оруулж ирсэн бөгөөд “Барловорлд Монголиа” ХХК нийлүүлжээ.

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээн авч, холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглаж байна.

Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Үүнээс цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.


Олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй