Шууд Chart

АТГ: Төрийн үйлчилгээний хүнд суртал, ёс зүйд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгав

2025-07-25 11:34:13

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Боловсролын зээлийн сан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Газрын албан дахь төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, ёс зүйд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгав.

Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах, өөрчлөх санал боловсруулж хүргүүлэх ажлын хүрээнд “Зээлийн барьцаа хөрөнгийг судалж үнэлэх журам”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг тус тус хянан үзэж байна.


АТГ: Төрийн үйлчилгээний хүнд суртал, ёс зүйд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй