Шууд Chart

Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна

2025-07-25 11:41:54

Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4, Хүдэр суманд 2, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 буюу нийт 7 түймрийг цурамд оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 4, Ерөө суманд 5, Мандал суманд 7 буюу 16 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 302 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 322 хүн, 24 автомашин буюу нийт 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар өссөн дүнтэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй