
Долоодугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр/Цагаан-Үүр/ гол, Хэнтий нуруунаас усжих Туул/Босгын гүүр/, Хэрлэн/Мөнгөнморьт/, Орхон/Сүхбаатар/, Хануй/Баян-Агт/, Эг/Батширээт/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см тус тус нэмэгдсэн байна.
Мөн Орхон/Хархорин, Өлзийт, Орхонтуул/ Байдраг/Баянбүрд/ голууд үерийн түвшинг 5-20 см-ээр даван үерлэж байна.
Маргааш буюу 26-ны өдөр Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.
26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
2025-07-25
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! | ||
Үзсэн: 413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.