
Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан Олон улсын биологийн 36 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн 1 сурагч хүрэл медаль, 1 сурагч шагналт байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Уг олимпиадад дэлхийн 75 орны 300 гаруй сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн.
Монгол улсыг төлөөлж оролцсон сурагчдаас Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12 дугаар анги) хүрэл медаль, Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11 дүгээр анги) —тусгай байрт шалгарч, Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12 дугаар анги), Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11 дүгээр анги) нар маань өндөр онооны гүйцэтгэлтэй амжилттай оролцлоо.
Энэ удаагийн олимпиад тус бүр 3 цаг үргэлжилсэн онолын 2 шалгалт, тус бүр 90 минутын 4 дадлагын ажилтай байсан бөгөөд энэ жил цоо шинээр Микробиологи, Биоанагаахын шинжлэх ухааны дадлагууд нэмэгдсэнээрээ онцлог төдийгүй маш бага онооны зөрүүтэй, өндөр өрсөлдөөнтэй олимпиад болж өндөрлөж байна.
Олон улсын Биологийн 36 дугаар олимпиадаас А. Амартүвшин хүрэл медаль хүртжээ | ||
Үзсэн: 207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.