Шууд Chart

Б.Ганхайч "Их дуулга"-ын аварга боллоо

2025-07-27 10:00:33

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнд Б. Ганхайч түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авлаа. Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн гранпри, Ташкентийн "Их дуулга"-ын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг 10 минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар ялалт байгуулав.

Барилдааны явцад гараа хөшүүлэн бага зэрэг гэмтэл авсан ч шүд зуун зүтгэсээр ялалтад хүрсэн.

63 кг-ын дүн

1.Болдын Ганхайч (Монгол)
2. Кирари Ямагүчи (Япон)
3. Нина Шимич (Хорват)
3. Гаэтанэ Дебер (Франц)

 


Б.Ганхайч "Их дуулга"-ын аварга боллоо  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй