Шууд Chart

Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна

2025-07-29 14:05:39

Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиадын нээлтэд Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн оролцож, сурагчид, багш дасгалжуулагчдад амжилт хүсжээ. Энэ удаагийн олимпиад Тайландын алдарт Чулалонкорн их сургууль дээр Тайландын гүнж Маха Чакри Сириндхорний ивээл дор явагдаж байна. Эрхэмсэг гүнж нээлтийн үйл ажиллагаанд өөрийн биеэр айлчилж, оролцогчдод баяр хүргэв. Мөн Тайланд Улсад Монгол Улсаа төлөөлөн суугаа элчин сайдын Нэгдүгээр нарийн бичиг Г.Батнасан нээлтийн үеэр ирж багаа дэмжлээ.

Олон улсын газарзүйн олимпиад үндсэн 3 хэсэгтэй байдаг. Эхний өдөр долоодугаар сарын 27-нд  онолын шалгалт, долоодугаар сарын 28-нд хээрийн судалгаа, хамгийн эцэст нь мультимедиа тест  долоодугаар сарын 29-нд  ажиллах хуваарьтай.

Онолын шалгалтад газарзүйн үндсэн агуулгын хүрээнд газарзүйн болон орон зайн сэтгэлгээ, онолын мэдлэгээ сорин ажилласан бол өчигдөр, хээрийн судалгааны үеэр Бангкок хотыг дайран урсдаг Чао Праяа голын меандр дээр 3 цагийн турш хээрийн ажиглалт судалгаа хийж, зураглал үйлдэн, үдээс хойшдоо ажиглалт зураглалд үндэслэн үр дүн боловсруулах, ажилласан талбайн орон зайн дахин төлөвлөлт хийх даалгаврууд гүйцэтгэлээ.

Өнөөдөр сурагчид мультимедиа тест буюу зураглалын олон янзын хэлбэрүүдийг ашигласан даалгаврууд дээр ажиллана. Үдээс хойш улс тус бүрийн бэлдсэн постер илтгэлүүдтэй танилцаж, өөрсдийн постероор дамжуулж эх орноо сурталчилна.

Маргааш багийн удирдагчид сурагчдын дүнтэй танилцаж, оноогоо хамгаална. Олимпиадын дүн долоодугаар сарын 31-ний үдээс хойш Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх хаалтын ажиллагааны үед танилцуулагдах хуваарьтай байна.


Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
MICHAEL GARD [127.0.0.xxx] 25 минутын өмнө
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

Бидэнтэй нэгдээрэй