Шууд Chart

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо

2025-07-29 15:51:05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 39 оюутан суралцахаар боллоо. Тэднийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсэв.

Эдгээр оюутнууд нь Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр герман хэлээр бакалаврын түвшний боловсрол эзэмшиж, эх орондоо 5 жил ажиллах юм. Энэ жилийн хувьд 296 суралцагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг улсуудад суралцуулахаар ажиллаж байгаа юм байна.

 


“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
MICHAEL GARD [127.0.0.xxx] 3 цаг 2 минутын өмнө
ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

Бидэнтэй нэгдээрэй