Шууд Chart

Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна

2025-07-30 09:11:37

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой.

Энэ жил урьдын адилаар Улаанбаатар хот болон бүсчилсэн хэлбэрээр хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Сургалт оюутан цэргүүдийг цэргийн албанд дасгах сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт, цэргийн мэргэжил олгох сургалт, тасаг тоотын жигдрэлтийн сургалт гэсэн 4 үе шаттайгаар явагдаж, 5, 10, 20, 30 км-ийн марш, хоногийн сургуулийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Сургалтын төвүүд оюутан цэргүүддээ буудлагын дасгал боловсруулж сурахаас нь эхлээд сургуулийн буудлага, тасгийн байлдааны буудлагыг мөн амжилттай гүйцэтгүүлж, цэргийн 11 төрлийн мэргэжлийг олгож байна.

Сургалтуудыг бодит цагийн байдалд нийцүүлэхийн зэрэгцээ нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй ажиллаж сурахад нь анхаарч, орон нутгаасаа хамаарч уулархаг газар район, говь хээр цөлд үүрэг гүйцэтгүүлж, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэжилтийг нь нэмэгдүүлсээр байна. Дайчдыг биеийн болон сэтгэл зүйн ачаалал бууруулах соёл хүмүүжил, олон нийтийн ажилд ч мөн идэвхтэй хамруулж, бэлтгэл сургууль, амралт чөлөөт цагийн тэнцвэртэй байдлыг хадгалж байгаа билээ.

ЗХЖШ-ын даргын тушаалаар “Оюутан цэрэг-2025” сургалтын дайчдын цэргийн тангараг өргөх ёслол 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улс орон даяар тус тус ангийнхаа Сургалтын төвд нэгэн зэрэг зохион байгуулагдана.

 

 

Эх сурвалж: Хуурай замын ЦЭРЭГ


Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй