Шууд Chart

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 18 хүүхэд осолд өртжээ

2025-07-30 09:46:55

Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 7 сарын байдлаар хүүхэд “Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон ослыг судалж үзэхэд, 15 ослын улмаас 18 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 10 хувиар буурчээ. 

Ослын улмаас 14 хүүхдэд хөнгөн, 2 хүүхдэд хүндэвтэр, 2 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Осолд өртсөн хүүхдийг насны байдлаар нь авч үзвэл 8 нь 17 настай, 3 нь 16 настай, 5 нь 15 настай, 2 нь 15-аас доош насныхан байх бөгөөд 15 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй хүүхэд байна.

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцож хүүхдийн 8 нь автомашины зам дээр, 2 нь явган хүний гарцаар гарахдаа, 4 нь гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үед, 4 нь замын бусад хэсгээр зорчиж байхдаа тус тус зам тээврийн осолд өртжээ.

Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албатай хамтран иргэд, олон нийтийн Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж, олон нийтэд хүргэн ажиллаж байна.

Сурроныг 18 насанд хүрсэн хүн унах зохицуулалттай тул эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Тээврийн прокурорын газраас уриалж байна.


Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 18 хүүхэд осолд өртжээ  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй