
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг долоодугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тодруулбал, Туул, Баянголын ам, Толгойт, Бумбатын рашаан, Хунт нуур, Нарангийн голын ай савын ойр орчмын газрын 21.600 ам.метр талбайд 163 хүний бүрэлдэхүүнтэй 20 рейсээр 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэлээ. Ийнхүү нийт голын ай савын ойр орчимд үүссэн үүсмэл болон хур хогийг цэвэрлэж, цэвэрлэгээний дараах ариутгах, халдваргүйтгэлийн ажлыг хийв.
Түүнчлэн ногоон байгууламжийн арчлалт, усалгаа, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, нохой муурын устгалыг эрчимжүүлэх, хог тээвэрлэлтийг чанаржуулах үүргийг хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 22 байгууллага болон холбогдох алба хэлтсүүдэд өгчээ.
Долоодугаар сарын 23-ний өдөр дүүргийн холбогдох газар, хэлтэс, төрийн бус байгууллагууд хамтран Баянголын ам, Хунт нуур, Толгойт, Нарангийн гол, Бумбатын рашаан Туул голын ай сав газар, бургасанд үүссэн хог хаягдлыг баримтжуулж, хяналт шалгалт зохион байгуулжээ. Хяналт шалгалтаар Туул голын ай сав, эргээр зөвшөөрөлгүй том оврын авто машинаар барилгын хог хаягдлыг хаяж байсан зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран 20 жолоочид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан. Мөн замын усалгааны усыг зориулалтын бусаар соруулан авч байгаа зөрчлийг илрүүлэн сануулах арга хэмжээ авсан байна.
Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв | ||
Үзсэн: 352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.