Шууд Chart

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр, наадмын хамгаалалтад 319 алба хаагч ажиллаж байна

2025-07-30 13:20:12

Увс аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан түр хүрээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Увс аймагт ажиллаж байна.

Түүхэн 100 жилийн ойн үйл ажиллагааг аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулах, иргэдийн амар тайван байдлыг хангах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг түргэн шуурхай шалган шийдвэрлэх чиглэлээр баяр, наадмын өдрүүдэд наадмын төв талбайд “Цагдаагийн газраас түр штаб” байгуулсан.

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр, наадмын хамгаалалтад 319 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна.

 

 


Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр, наадмын хамгаалалтад 319 алба хаагч ажиллаж байна  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй