
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн дөрвөн давхар барилгыг ашиглалтад оруулсан. Тэгвэл төслийн хүрээнд 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлын нээлттэй тендерийг зарлалаа.
Түүнчлэн байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газрын тусламжаар “Smart Energy Platform Group”-тэй хамтран 10 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар ажиллаж байгаа аж.
Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт паркт нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулах ажлыг мөн эхлүүлсэн. Арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг барьж, нүүлгэн шилжүүлснээр Туул голын сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ. Шинээр 5600 тогтвортой ажлын байр бий болгоно. Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах өндөр ач холбогдолтой. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг Аргалант-Эмээлт дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийн чиг үүрэгтэй хөгжүүлэх учир тухайн орчимд ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх юм.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа | ||
Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.