
Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 31-46 насны гурван этгээдүүд хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсан үйлдлийг илрүүлжээ.
Дээрх этгээдүүд нь энэ оны 07 сарын 17-ноос хойш нийт 12 удаагийн үйлдлээр иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтрэн 60 ширхэг элдсэн хурганы арьс, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойгойтой хөөрөг гэх мэт зүйлсийг хулгайлсан байсныг урьдчилан тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн орон байраа эзэнгүй удаан хугацаагаар орхиж явахдаа хаалга, цоожиндоо найдвартай цоож, бэхэлгээ хийж, хөршийн холбоогоо сайжруулах, цахим хуудастаа гэрээсээ хол байгаагаа мэдэгдсэн зураг, бичлэг нийтлэхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ | ||
Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.