Шууд Chart

БНСУ-ын бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн төлөөлөл ГССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2025-07-31 09:27:53

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. ГССҮТ болон БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд хийсэн энэхүү уулзалтаар төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, тусламж үйлчилгээг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар ярилцсан байна.

БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдийн хувьд, ГССҮТ-ийн ачаалал төвлөрөл, тусламж үйлчилгээний зохицуулалт, эмч ажиллагсдын мэдлэг ур чадварыг ихээхэн үнэлж, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээгээр дамжуулан туршлага судлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн үзлэг, мэс засал эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаас гадна ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулж ажиллахаар болсон байна.


БНСУ-ын бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн төлөөлөл ГССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй