Шууд Chart

Шинэ "iPhone" тахийж, үйлдлийн систем нь асуудал дагуулав

2014-09-26 14:01:00

Шинэ "iPhone" нугарч тахийж байна гэсэн мэдээлэл гарсны дараа "Apple" компани энгийн хэрэглээний үед тийм гэмтэл гарах нь маш ховор гэж мэдэгдлээ. "iPhone 6" авсан хэд хэдэн хэрэглэгч утсаа өмднийхөө халаасанд хийж явсны дараа хэлбэр нь алдагдаж буй талаар гомдол гаргасныг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн юм. LG, HTC болон Samsung зэрэг "Apple"-ийн өрсөлдөгч ч хэрэглэгчдийн энэхүү гомдлын талаар олон нийтэд мэдээлэл түгээхэд "туслахаас" татгалзаагүй байна. Харин "Apple"-ийн мэдээлснээр есөн хэрэглэгч "iPhone 6" утас нь тахийсан талаар гомдол гаргажээ.

Технологийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг "Apple" шинэ утасныхаа бат бөх чанар, эдэлгээнд анхаарч, маш өндөр чанарын материал сонгосон, хамгийн их даралт учрах хэсэгт зэвэрдэггүй ган, титан, бусад хэсэгт анодын боловсруулалтад оруулсан хөнгөн цагаан ашигласан гэж мэдэгдээд байна. Ямартай ч "iPhone" нугарч тахийсан талаарх мэдээлэл интернэтэд тавигдсаны дараа "Apple"-ийн хувьцааны ханш унаад байна. Үүнээс гадна "iPhone 6" авсан хэрэглэгчид  iOS 8-ийн шинэчлэлээс болж дуудлага хийх, дуудлага хүлээн авах боломжгүй болсон талаар гомдол гаргасны хариуд компани шинэчлэлийг эргүүлэн татаад байгаа юм.
 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Шинэ "iPhone" тахийж, үйлдлийн систем нь асуудал дагуулав  
Үзсэн: 2784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй