Шууд Chart

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ

2025-07-31 12:40:44

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт энэ оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэхтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэж байсан асуудлыг тодорхой болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкнуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болголоо.

Үүнд:

  • Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн хүрээнд эрсдэл учрах шалтгаан, нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар, чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлэх;
  • 2025 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүй /даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүй, бусад нөхцөлийг дордуулахгүй/-гээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгох;
  • 2025 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдээлж ажиллах;
  • Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажиллах.

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нар учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй