
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.31/ 12:00 цагийн байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-2, Хүдэр суманд-2 буюу 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-3, Ерөө суманд-2, Мандал суманд-2 буюу нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагын 308 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 133 хүн, 15 автомашин, нийт 441 хүн, 27 автомашин, 8 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Ерөө сумын “Гурт уул” гэдэг газар гарсан ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргэж байна. Мөн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд тогтмол хамруулж, эмчилгээ, үйлчилгээг ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүд газар дээр нь үзүүлж байна.
Он гарсаар өнөөдрийн /2025.07.31/ байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм.
Он гарсаар нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ | ||
Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.