
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.01/15:00 цагийн байдлаар 13 ойн түймэртэй байгаагаас 4 түймрийг цурамд оруулж, 9 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 360 алба хаагч, 15 автомашин, мэргэжлийн ангийн 152 хүн, 15 автомашин нийт 512 хүн, 30 автомашин, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-1 буюу 4 ойн гал түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-3, Ерөө суманд-2, Мандал-2, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-уул суманд-1 буюу нийт 9 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-уул суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулах алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн хүргэж байна.
Өнгөрөгч долоодугаар сард Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад нийт 66 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 53 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан бөгөөд 64 ойн гал түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийн голомтод Онцгой байдал, мэргэжлийн ангийн 512 хүн ажиллаж байна | ||
Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.