
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га нутаг дэвсгэрт анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг хийж, газар шорооны ажил төлөвлөгөөний дагуу дуусах шатандаа явж байгаа.
Тэгвэл Сэлбэ хот төслийн гэр хорооллыг орон сууцжуулах цогц хороолол барих “Багц 1” ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар ургамлын үе хуулах, түр зам, хашаа барих ажлыг хийж байна.
“Багц 2” ажлын хүрээнд ургамлын үе хуулах ажил үргэлжилж буй. Мөн цахилгаан холбоо, дохиоллын шугамын буулгалт, шилжүүлэлтийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй. Цахилгааны шон буулгах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний тендерийг зарлаж, өчигдөр нээлээ.
Энэ хүрээнд Сэлбэ хот төслийн ус хангамж, ариутгах татуурга, дулаан механикийн угсралтын ажил гүйцэтгэх “Багц 1”, “Багц 2” ажлын гэрээг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-тай байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрсний усны түвшнийг бууруулах, ус зайлуулах байгууламжийн ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн Сэлбэ дэд төвд гүний дулааныг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлахаар бэлтгэж байгаа аж.
Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг нээлээ | ||
Үзсэн: 192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.