Шууд Chart

Олон улсын Хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид өрсөлдөнө

2025-08-03 09:38:09

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах олон улсын хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад оролцох Монгол Улсын баг өнөөдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрлөө.

Монгол улсыг төлөөлж

  • Гантулгын Дөлгөөн (Монгол Коосэн Технологийн Коллеж, 11 дугаар  анги)
  • Чинбатын Ирмүүн (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 12 дугаар анги)
  • рмекийн Нуртас (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 10 дугаа  анги)
  • Уламбаярын Ивээлсайхан (Нийслэлийн ерөнхий боловсролын Путонхуя сургууль, 7 дугаар  анги)
  • Нямсүхийн Цэнгэг (Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургууль, 11 дүгээр  анги)
  • Ерланы Хыдыр-Али (Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургууль, 10 дугаар  анги)
  • Сугаррагчаагийн Хангэрэл (Нийслэлийн ерөнхий боловсролын Оюунлаг сургууль, 11 дүгээр  анги)
  • Үнэнтөгсийн Эрхэс (Нийслэлийн ерөнхий боловсролын Хобби сургууль, 10 дугаар анги) нар оролцоно.

Багийн ахлагч

  • З.Цолмон (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор)
  • М.Золжаргал (МУИС-ийн Мэдээлэл, Компьютерийн Ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор)

2025 оны 8 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөнө.


Олон улсын Хиймэл оюуны хоёрдугаар олимпиадад 64 орны 320 гаруй сурагчид өрсөлдөнө  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй