
Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын төвд алба хааж буй оюутан цэргүүд БЗД-ийн 34, 35 дугаар хороотой хамтран Улиастайн гол болон Улиастайн ам орчмын 5км² талбайг хамарсан их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Тэд эх орныхоо байгальд өнгө нэмэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх нэгэн зорилгын төлөө нэгдэж,байсан юм. “Эх орноо хайрлах эхлэл бол байгалиа хамгаалах” хэмээн онцолж нийтийн эрх ашиг, байгаль орчны төлөө санаачилгатайгаар нэгдэн байлаа.
Эрч хүч, эв нэгдлээр хөдөлсөн оюутан цэргүүдийн хүчин чармайлтаар өнөөдөр 1000 гаруй шуудай хог түүгдэж, уг бүс нутаг илүү цэвэр цэмцгэр, тохилог болж, иргэд, амрагчдын амарч зугаалах таатай орчин бүрдэв.
Энэ нь оюутан залуусын маань зөвхөн нэг өдрийн ажил биш, харин байгальд ээлтэй амьдралын хэв маягийг түгээх, олон нийтэд уриалга болох үйл хэрэг юм. “Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, тунгалаг усыг хамгаалах нь бидний үүрэг, ирээдүй хойчдоо үлдээх хариуцлага мөн” хэмээн оюутан цэргүүд онцлон тэмдэглэж байлаа.
Оюутан цэргүүд Улиастайн ам орчмын 5км² талбайг цэвэрлэлээ | ||
Үзсэн: 177 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.