
Монгол Улсад анх удаа олон улсын чанартай хөлбөмбөгийн зуслан зохион байгуулагдаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Дархан хотод “Seeds” төрийн бус байгууллагын санаачлан хэрэгжүүлж буй “Beyond Border Camp 2025 in Mongolia” төсөл явагдана.
Төслийн хүрээнд хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг Япон 12 сурагч хүүхдүүд, багш дасгалжуулагчийн хамтаар Дархан хотыг зорин ирсэн бөгөөд 4 хоногийн турш өсвөрийн хөлбөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл хийж монгол ахуй, соёлтой танилцах зэрэг олон талт хөтөлбөрүүд зохион байгуулагдахаар төлөвлөжээ. Мөн Дархан хотыг сонгосон гол шалтгаан нь “Төрийн дууллаа Дархан гэж эхэлдэг, залуучуудын хот" учраас төслөө хэрэгжүүлэхээр болсон байна.
“Seeds” ТББ нь хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүдэд олон улсын харилцаа, соёлын ялгааг ойлгох, нөхөрлөлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус байгууллага нь өмнө нь Камбож, Филиппин, Непал зэрэг улсуудад уг төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
Олон улсын хөлбөмбөгийн зуслан Дархан хотод явагдаж байна | ||
Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.