Шууд Chart

Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас Монгол Улсын сурагч хүрэл медаль хүртлээ

2025-08-03 12:15:28

Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр нийт зургаан бодлого бодож өрсөлдсөн юм.

Манай багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж бахдам амжилт үзүүллээ. Ингэснээр Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хошой хүрэл медальтай болж байна.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж

  • Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантөмөрийн Амарсанаа,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдукэйшн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандахын Түвшинбаяр нар амжилттай оролцлоо.

Түүнчлэн тус олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сурагч Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авлаа.

Монгол улсын багийн ахлагчаар ММЗО-ын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд нар оролцлоо.


Олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас Монгол Улсын сурагч хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй