
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.08.04/ 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв байна.
Иймд:
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол тухай бүрт хүлээн авах,
- Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх,
- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Өндөр хүчдэл, цахилгааны шонд хүрэхгүй байх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөж байна
Үерийн аюулаас сэргийлэх зөвлөмж | ||
Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.