
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 4-18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм.
Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насны бүлгээр авч үзвэл:
- 2 настай - 30’304
- 3 настай - 31’843
- 4 настай - 35’698
- 5 настай - 37’837 хүүхэд байна.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх хэрэгтэй аж.
Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарчээ | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.